Нийт төллөх малын 25,5 хувь нь төллөөд байна

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ онд нийтдээ 678227 эх мал төллөнө. 3-р сарын 25-ны байдлаар 173072 эх мал буюу нийт төллөх малын 25,5 хувь нь төллөөд байна. Төллөсөн эх малаас гүү-679, үнээ-12382, ингэ-38, хонь-95088, ямаа-66162 байна. Мал төллөлт энэ сарын 1-нээс жигдэрч эхэлсэн бөгөөд гарсан төл 100,2 хувьтай бойжиж байгаа юм. Төлийн зүй бус хорогдол 1228 гарчээ. Том малын зүй бус хорогдол 1065 гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40,85 хувиар өссөн дүтэй байна. Одоогийн байдлаар мал төллөлтөнд нөлөөлсөн ямар нэг хүндрэл гараагүй байна.