2015 онд тариалахаар нөөцөлсөн үрийн чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийжээ

 

Сүхбаатар суманд байрлах Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Сайхан суманд байрлах тариалан эрхлэлтийг дэмжих сан, Орхонтуул сумын Улсын нөөцийн салбар, Мандал сумын Улсын нөөцийн салбар, Алтантариа ХХК, Жавхлант гурилын үйлдвэр шалгалтанд хамрагдлаа.
 
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ салбарын 67 аж ахуйн нэгж иргэнийн 7472.660 тонн хүнсний буудай, 614.920 тонн тарих үрийн улаанбуудай, Сайхан сумын Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн 105 аж ахуйн нэгж, иргэний 10039.04 тонн хүнсний улаанбуудай, 4 аж ахуйн нэгжийн 615.56 тонн тарих үрийн улаанбуудайнаас дээж авч улсын байцаагчийн улаанбуудайн чанарын дүгнэлт гарган хүргүүлээд байна.
 
Аймгийн хэмжээнд 2015 онд тариалахаар 150 аж ахуйн нэгж иргэний 18690 тонн үр нөөцөлснөөс 55 аж ахуйн нэгж, иргэний 15095 тонн тарих үрийн улаанбуудай, 2 аж ахуйн нэгжийн 80 тонн шар рапсны үр, 4 аж ахуйн нэгжийн 300 тонн тарих үрийн төмс шинжилгээнд хамрагдлаа. Нийт тарих үр нөөцөлсөн улаанбуудайн 80 хувь нь шинжилгээнд хамрагдаад байна. Үүнээс: 35 аж ахуйн нэгж иргэний 13614 тонн тарих үрийн улаанбуудайн бүрэн шинжилгээний хариу гарч, 20 аж ахуйн нэгж иргэний 1481 тонн тарих үрийн улаанбуудайн лабораторийн шинжилгээний дүн гараагүй байна. Шинжилгээ хийгдэж байна. 2 аж ахуйн нэгжийн 80 тонн рапсны үрийн шинжилгээний дүн гарсан байна. Шинжилгээний дүн гарсан 13614 тонн тарих үрийн улаанбуудайн 11367 тонн буюу 83 хувь нь MNS 0246:2010 стандартын чанарын шаардлага хангаж байна. 2247 тонн буюу 17 хувь нь 1 кг дахь хог ургамалын тоо, цэвэршилтээрээ MNS 0246:2010 стандартын чанарын шаардлага хангахгүй байна.
Аймгийн хэмжээнд нийт 20635 тонн үрийн нөөцтэй байна.
 
Аймгийн МХГ