Өвлийн хүлэмжийн сонгино сайхан ургажээ

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн иргэн н.Эрдэнэсайхан сумандаа анх удаа өвлийн хүлэмжинд хүнсний ногоог туршилтаар амжилттай тарьж ургуулсан байна.
 
Тэрээр 2014 оны сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдсан бөгөөд өвлийн хүлэмжний тариалалтыг сумандаа анх удаа явуулсан энэ ажээ. Ногоочин н.Эрдэнэсайхан “Миний энэ ажил суманд анх удаа хийгдэж байгаагаараа онцлог. Өвлийн хүлэмжинд тарих технологи маань жилийн дөрвөн улиралд ургадагаараа давуу талтай. Энэ өвлийн хүлэмжинд годропоник  аргыг хэрэглэн тарьж ургуулсан” хэмээн ярьсан байна. Түүний өвлийн хүлэмжинд тарьж ургуулсан сонгино сайхан ургажээ.