Ургац хураалт 78.8 хувьтай явна

 

Энэ онд аймгийн хэмжээнд нийт 196.8 мян.га талбайд тариалалт хийсний 153.0 мянг.га талбайд үр тариа, 145.0 мян.га талбайд улаанбуудай, 7632 мян.га-д тэжээлийн ургамал, 36168 мян.га-д тосны ургамал, 2874 мян.га-д төмс, 2170 мян.га-д хүнсний ногооны тариалалт хийсэн.
 
 
10 дугаар сарын 12-ны байдлаар нийт 101370 мян.га талбайгаас 70610 тн үр тариа, үүнээс улаанбуудай 93222 мян.га талбайгаас 70407 тн улаанбуудай, 3701 га талбайгаас 5985 тн  тэжээлийн ургамал, 4151 мян.га талбайгаас 2268 тн тосны ургамал, 2607.7 мян.га талбайгаас 35804 тн төмс, 1874.4 мян.га талбайгаас 23977.8 тн хүнсний ногоог тус тус хураан аваад байна.
 
Аймгийн хэмжээнд нийт үр тарианы хураалт 78.8 хувь, тэжээлийн ургамал 53.5 хувь, тосны ургамал 18.9 хувь төмс 91.2 хувь, хүнсний ногоо 89.8 хувьтай явагдаж байна. Одоогийн байдлаар ургац хураалтанд гарсан хүндрэлгүй, ургац хураалт хэвийн явагдаж байна. Мөн аймгийн хэмжээнд 143184 тн байгалийн хадлан бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 105339 тн хадлан бэлтгэсэн нь нийт бэлтгэх хадлангийн 73.6 хувийг бүрдүүлээд байна.
 
Аймгийн ХХААГ