Ургац хураалтын эцсийн мэдээгээр 83075 тн Үр тариа хураан авсан байна

 

Сэлэнгэ аймгийн тариаланчид энэ онд нийтдээ 197102 мянган га талбайд  тариалж, үүний 153303 га-д үр тариа, 145336 га-д улаанбуудай, 2631 га-д арвай, 4353 га-д овьёос, 510 га-д хөх тариа, 473 га-д гурвалжин будаа, 7632 га-д тэжээлийн ургамал, 36168 га-д тосны ургамал, 2895 га-д төмс, 2240 га-д хүнсний ногоо тус тус тариалсан нь өмнөх оныхоос  үр тариа 7.8 хувь, улаанбуудай 11.2 хувиар илүү тариалжээ.     Аймгийн ургац тогтоолтын урьдчилсан дүнгээр улаанбуудай 115546 га талбайгаас 9.5 цн буюу 109.2 мян.тн, тэжээлийн ургамал 6227 га талбайгаас 5.6 цн буюу 3478.1 тн, тосны ургамал 21939 га талбайгаас 5.4 цн буюу 11771.4 тн, төмс 2859 га талбайгаас 125.3 цн буюу 35.8 мян.тн, хүнсний ногоо 2070 га талбай хурааж нэгж га –гаас 123.7 цн буюу 25.6 мян. тн ургац тус тус хураан авахаар ургацын урьдчилсан баланс гарсан байв. Гэтэл цаг уурын эрсдлээс шалтгаалаг ургац хураалтын эцсийн мэдээгээр улаанбуудай 109.2 мянган га талбай хурааж, га-гаас 7,6 цн буюу 83075 тн, бусад үр тариа 4958 га хурааж, га-гаас 3,3 цн буюу 1657 тн, тэжээлийн ургамал 6456 га талбай хурааж, га-аас 10,8 цн буюу 7001 тн, тосны ургамал 19342 га талбай хурааж, га-гаас 3,7 цн буюу 7086 тн, төмс 2882 га талбай хурааж, га-гаас 135,2 цн буюу 38965 тн, хүнсний ногоо 2069 га хурааж, га-гаас 126,2 цн буюу 26110 тн-ыг тус тус хураалаа. Химийн уринш 54760 га, механик уринш 84310 га-д буюу нийт 139069 га талбайд уринш бэлтгэж, тосны ургамлыг нийт талбайнхаа 11,8 хувьд тариалсан байна. Уриншид зөвхөн улаанбуудай тариалж, тосны ургамлыг жил бүр нэг талбайд давтан тариалахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж, 2-3 талбайт сэлгээг мөрдөн, эргэлтийн талбайгаа 100 хувь ашигласан байна.