Аймгийн Засаг дарга KОЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Аймгийн Засаг Ш.Оргил KОЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч хатагтай Пак Сү Ён-ыг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага КОЙКА нь БНСУ-ын Засгийн Газрын буцалтгүй тусламжийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байгууллага юм. Энэ удаа KОЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас аймаг орон нутгийн ажил амьдрал, хэрэгжиж буй хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцах, сайн дурын гишүүн томилох хөтөлбөрийн танилцуулгийг хийхээр ирсэн байлаа. Тус байгууллагаас хэрэгжүүлдэг “Сайн дурын гишүүн томилох хөтөлбөр”-т хамрагдан ажиллаж байгаа сайн дурын гишүүн нь хамтын ажиллагаат улс оронтой мэдлэг, туршлагаасаа хуваалцах, бүс нутгийн нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийг идэвхжүүлэх, хоёр улсын соёлыг түгээх үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байна. Манай аймагт 4 сайн дурын ажилтан БТСГ, Сүхбаатар сумын 5-р сургууль, 3, 4-р цэцэрлэгт ажиллаж байгаа юм. Өнөөдөр бас нэг ажилтан нэмэгдсэн нь Сэлэнгэ аймгийн ЭМГ-т ажиллах сувилахуйн ухааны мэргэжилтэн байв. Эдгээр гишүүд 2 жилийн хугацаатай ажиллана.