АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ГЕРМАНЫ ОУХАН-ИЙН ЭТИС ХӨТӨЛБӨРИЙН ЗАХИРАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн санаачлага хөтөлбөрийн /ЭТИС/ захирал ноён Штэфан Хансэлманн, тус хөтөлбөрийн дэд захирал О.Батболд нарыг хүлээн авч уулзлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймагт олон чухал ажил арга хэмжээнүүд амжилттай явагдаж байгаа билээ. Төсөл хэрэгжиж дуусах 2020 он хүртэл хамтарч ажиллах тал дээр хоёр тал санал солилцлоо. Сэлэнгэ аймгийн зүгээс хөдөө аж ахуй тэр дундаа бага газарт хүнсний ногоо тариалан амьдралаа авч яваа олон арван иргэддээ хэрэгтэй 3 асуудал дээр хамтарч ажиллах хүсэлтээ аймгийн Засаг дарга Ш.Оргил илэрхийллээ. Үүнд зоорь, чанартай сайн сортын үр, хүлэмж орж байна.