СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИТХ, БУРИАД УЛСЫН АРДЫН ХУРАЛ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ

Монгол Улсын Сэлэнгэ аймгийн ИТХ, ОХУ-ын Буриад Улсын Ардын хурал хоорондын хамтын ажиллагааны гэрээг Сэлэнгэ аймгийн талаас аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Буриад улсын Ардын хурлын дарга Доржиев Цырен-Даши Эрдынеевич нар үзэглэлээ.

Ёслолын арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн талаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг дарганы орлогч Ж.Сайнцог, Б.Нарантуяа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн НЭ-ийн дарга Ж.Эрдэнэчимэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхбат, Г.Тунгалаг, Б.Ганболд, С.Раднаабазар, Буриад Улсын ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул Александр Цыденешиевич Доржиев, Буриад улсын Ардын хурлын даргын зөвлөх Абидуев Александр Цыдыпович, Буриад улсын Ардын хурлын хэвлэл мэдээллийн мэргэжилтэн Халбашкеев Андрей Валентинович нарын албаны хүмүүс байлцав.
Хөрш хоёр аймгийн хурлын байгууллагуудын энэ удаагийн уулзалт нь Сэлэнгэ аймаг, Буриад улсын олон жилийн найрамдалт найрсаг, дотно харилцааг бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг тодотгон батжуулахад чиглэгдлээ.