АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Б.НАРАНТУЯА ЯПОН УЛСЫН ШИЗОУКА МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа Япон улсын Шизоука мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон хэлтсийн дарга нар байлцлаа. Манай аймаг Шизоука мужтай хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалангийн салбарт амжилттай хамтран ажиллаж байгаа. Өнгөрсөн жил Зүүнбүрэн суманд 40 га газрт Япон улсын мэргэжилтнүүдийн хамт гурвалжин будаа амжилттай тариалсан бөгөөд энэ жил га талбайгаа нэмэгдүүлж ахин тариалах гэж байна.