ХАМТРАН АЖИЛЛАХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

Монгол Улсын Сэлэнгэ аймгийн ХХААГ, ОХУ-ын Буриад Улсын Мал эмнэлгийн удирдах газар хооронд хамтран ажиллах хэлэлцээрийг шинэчилж санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ удаа Монгол Улсын Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн алба, ОХУ-ын Буриад Улсын Мал Эмнэлгийн Удирдах газар хооронд 2010 оны 04-р сард байгуулсан хэлэлцээрийг Монгол Улс болон Орсын Холбооны Улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа, Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протокол болон бусад хамтран ажиллахаар тохиролцсон хүчин зүйлийг үндэслэн шинэчиллээ. 

Хэлэлцээрт Монгол Улсын Сэлэнгэ аймгийн талаас аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Д.Бүрэнжаргал, ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, Мал эмнэлэгийн албаны дарга Ариунтөгс, ОХУ-ын Буриад Улсын талаас ОХУ-ын Буриад Улсын талаас Мал эмнэлэгийн удирдах газрын дарга Сангадиев Эрдэм Гончикбалович, мөн газрын орлогч дарга Евдокимов Петр Иванович, хэлтсийн дарга Калугин Дмитрий Владимирович, мэргэжилтэн Жамьяанов Цэрэн-Батор Сухеевич, Дархан-Уул аймаг дахь дэд Консул Кузнецов И.С нарын хүмүүс оролцлоо. 
Монгол Улсын Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Буриад Улс хоорондын эдийн засгийн чөлөөт худалдааг дэмжих, хөдөө аж ахуй, мал, амьтан, ургамал тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний экспорт, импортын таатай нөхцлийг хангах, мал, амьтны халдварт, гоц халдварт өвчний тайван байдлыг хангах, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн таатай нөхцлийг бүрдүүлэхэд энэ удаагийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн гол зорилго оршиж байв.