“ДЭЛХИЙН ЗӨН” МОНГОЛ ОУБ-ЫН СЭЛЭНГЭ НЭГДСЭН ХӨТӨЛБӨРӨӨС 2 ДУГААР САРД 130 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ТУСЛАМЖИЙГ МАНАЙ АЙМАГТ ҮЗҮҮЛЭЭД БАЙНА

“Дэлхийн Зөн” Монгол ОУБ-ын Сэлэнгэ Нэгдсэн Хөтөлбөр нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Шаамар сум (Дулаанхан тосгон), Баруунхараа, Орхон, Сант, Ерөө (Бугант тосгон), Хүдэр, Мандал (Хэрх, Түнхэл тосгон) Баянгол, Сайхан зэрэг 10 сум 4 тосгонд үйл ажиллагаагаа явуулдаг.

Улс орон даяар COVID-19-ийн тархалтаас урьдчилан сэргийлэхээр хамтран тэмцэж буй энэ онцгой нөхцөлд тус байгууллага 2020 оны 2 сард нийт 130 гаруй сая төгрөгийн тусламжийг Сэлэнгэ аймагт үзүүлсэн байна.Үүнд:

-Эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар зурагт хуудаснуудыг тараах
-320 өрхөд 11600$-ын хүнсний яаралтай тусламж,
-Ахуйн ариун цэврийн материал болох 2000 ширхэг багц саван, 1540 ширхэг гар нүүрний шингэн саван, 1800 ш гарын ариутгагч санитол
-Мандал сумын нэгдсэн эмнэлэгт зориулан хөнжил гудас болон 31 сая төгрөгний хүчил төрөгчийн өтгөрүүлэгч, амьсгалын аппарат кварци зэрэг эмнэлэгийн тоног төхөөрөмж
-Орон гэргүй 15 өрхөд иж бүрэн таван ханатай гэрийг хүлээлгэн өгсөн таатай мэдээг дуулгая.  Мөн тун удахгүй 200 малчин өрхөд тэжээлийн будаа, гар ариутгагч санитол
ариутгалын бодис Жавилин, хамгаалалтын Маск зэргийг орон нутагтаа хандивлахаар захиалгаа өгчээ.

Эдгээр яаралтай тусламжийг ард иргэдэд хүргэхэд хамтран ажиллаж, машин унаа, хүн хүчээрээ дэмжлэг үзүүлж байгаа сумдын ЗДТГ, Тосгоны захирагчийн албад, багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд, Аймгийн БСУГ болон багш нар, ХХААГ, орон нутгийн сайн дурын идэвхтэнүүддээ “Дэлхийн Зөн” Монгол ОУБ-ын Сэлэнгэ Нэгдсэн Хөтөлбөрийн хамт олон талархал илэрхийлснийг дамжуулъя.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.