БНСУ-ЫН ЖЭЖҮ МУЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Амралтын энэ өдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж БНСУ-ын Жэжү мужийн дарга, албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзан санал солилцлоо. Манай аймгийн зүгээс ХАА, газар тариалан, загас үржүүлэг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах саналыг илэрхийлэв. Тус мужтай манай аймаг боловсролын салбарт амжилттай хамтран ажиллаж байна.
Жэжү мужийн төлөөлөгчид Сэлэнгэ аймагтай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ уулзалтын үеэр илэрхийлж байв.