АНУ-ЫН ЭСЯ-НЫ КОНСУЛЫН АЖИЛТНУУД МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Улаанбаатар хот дах АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс нь Америк иргэдийнхээ оршин сууж буй орон нутгийн удирдлагатай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, аливаа байгалийн гамшигт үзэгдлийн үеэр гадны иргэдэд тусламж үзүүлэх нөөц бололцоо байгаа талаар санал солилцох, харилцан судлах үүднээс орон нутагт ажиллаж байна.
Энэ сарын 03, 04-ний өдрүүдэд Консулын хэлтсийн Кимберли Гүүдэнкауф, М.Нандинцэцэг, Л.Онон нарын ажилтнууд манай аймагт ажиллаж, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогтой уулзан санал солилцож, төрийн албан хаагчдад АНУ-д сурах болон ажиллах визийг хэрхэн мэдүүлэх, юунд анхаарах талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.
Энэ үеэр ОХУ-ын хилээр нэвтэрсэн иргэдийг АНУ хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа гэдэг нь худал ташаа мэдээлэл гэдгийг албаны хүмүүс хэлж байв.
Иргэд Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин сайдын яамтай support-mongolia@ustraveldocs.com майл хаяг болон +97675551100 утсаар холбоо барих боломжтой.