СЭЛЭНГЭ АЙМАГ БНСУ-ын ҮНЬПЁН ДҮҮРЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Сэлэнгэ аймаг "Гадаад харилцааг эдийн засагжуулах нь хөтөлбөр"-ийн хүрээнд олон муж, улсуудтай ХАА, Боловсрол, Эрүүл мэнд, Соёл, Спорт, Нийгмийн хамгааллын салбар болоод салбар бүрийн боловсон хүчин, ажилтан албан хаагчдаа сургаж мэрэгшүүлэхэд амжилттай хамтран ажиллаж байгаа.
Өнөөдөр манай аймагт УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын дэмжлэгтэйгээр БНСУ-ын Үньпён дүүргийн төлөөлөгчид албан айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Сэлэнгэ аймаг БНСУ-ын Үньпён дүүрэгтэй хамтран ажиллахаар боллоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж "Бүх иргэдэд маань боломж олгосон үр дүнтэй харилцан хамтын ажиллагаа байна гэдэгт итгэлтэй байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
Төлөөлөгчид хүний гараар бүтсэн Тужийн нарсан ойд мод тарьж, Юахан кемберли цамхагийг үзэж сонирхлоо.
Хамтын ажиллагаанд амжилт хүсье.