АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БНСУ-ЫН ЖЭЖҮ ТУСГАЙ МУЖИЙН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж БНСУ-ын Жэжү тусгай мужийн Боловсролын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Албан уулзалтанд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Хишигбат, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Оюун, аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Алтантуяа, аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Ж.Баасанжаргал, Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын улсын тэргүүний 1-р сургуулийн захирал Ц.Рэнцэнноров, Шаамар сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Б.Өсөхжаргал, БНСУ-ын Жэжү тусгай мужийн Боловсролын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга У Жон Жа, Олон улсын боловсролын хамтын ажилгааны хэлтсийн дарга Со Хи Сүн, Олон улсын боловсролын хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн И Сү Ми, Олон улсын боловсролын хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Кан Үнь Хи, “MSMorea” компаний захирал Ким Мүн Сү нарын хүмүүс оролцлоо.
Манай аймгийн боловсролын салбарт онцгой хувь нэмэр оруулж байгаа газар бол БНСУ-ын Жэжү муж. Өнөөдрийн байдлаар аймгийн төв Сүхбаатар сумын 1, 2, 4, Шаамар, Цагааннуур сумдын ерөнхий боловсролын сургуулиудад тус бүр 170 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий иж бүрэн мэдээлэл технологийн сургалтын танхимыг байгуулж өгөөд байна.
Хүүхдийн сурах орчин нөхцөл, багш сурагчдын хөгжих боломж бололцоог бүрдүүлж амжилттай хамтран ажиллаж байгаад Засаг даргын зүгээс талархал илэрхийллээ.
“MSMorea” компаний захирал Ким Мүн Сү “Бид энэхүү танхимыг байгуулахдаа тухайн сургуулийн шал, цахилгааны монтаж, давхарлагаа, өндөрлөгөө гээд бүхий л зүйлд онцгой анхаарч ажилладаг. Биднээс нилээдгүй чадвар шаарддаг. Бидэнтэй ачаа буулгалтаас эхлээд угсралт, суурилуулалтад хамтран ажилладаг сургуулиудын багш ажилчдад талархал илэрхийлье” гэлээ.
Цаашдын хамтын ажиллагаанд улам бүр амжилт хүсье.