Манай аймаг Эрээн хоттой хамтран ажиллана

 

БНХАУ-ын Эрээн хотын төлөөлөгчид манай аймагт зочилж, хамтран ажиллах талаар аймгийн удирдлагуудтай санал солилцлоо. Уулзалтад аймгийн Засаг дарга тэргүүтэй аймгийн удирдлагууд, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын дарга, мэргэжилтнүүд ,Эрээн хотын барилга хот байгуулалтын газрын дарга Хи Цой У, Ордос хотын барилга, хот байгуулалтын дарга Нью, Маогоу болон бусад төлөөлөгчид оролцлоо. БНХАУ-ын Эрээн хотын төлөөлөгчид Сэлэнгэ аймагтай хот төлөвлөлт, ногоон байгууламжийг бий болгох талаар өөрсдийн туршлагаа хуваалцаж, хамтран ажиллахаар боллоо.