Хөрш орны онцгой албаныхантай хамтран ажиллана

 

Сэлэнгэ аймгийн ОБГазар, ОХУ-ын Буриад улсын Хиагт хотын гал унтраах ангийн захирагч, галын байцаагч, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дуудлага хүлээн авагч нар харилцан туршлага солилцлоо. Энэхүү хөрш хоёр орны Онцгой байдлын алба хаагчдын найрамдалт харилцааны туршлага солилцох арга хэмжээ өнгөрсөн сарын 17-ны өдөр зохион байгуулагдаж байсан юм. Энэ үйл ажиллагааны хүрээнд хойд хөршийн Онцгой албаныхан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, үйл ажиллагааны чиглэл төрөл бүрээр харилцан туршлага солилцон хамтран ажиллахаар болж байгаа юм.