Солонгосын төлөөлөгчид манай аймагт зочиллоо
Энэ сарын 13-ны өдөр БНСУ-ын Данжинь хотын төлөөлөгчид манай аймагт айлчиллаа. Төлөөлөгчдийг аймгийн Засаг даргын хурлын танхимд Сэлэнгэ аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Мөн БНСУ-ын төлөөлөгчидтэй “Сэлэнгэ Ротари” клубын гишүүд уулзалт зохион байгуулсан. Солонгосын төлөөлөгчид Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори 4-р сургуулийн ангиудад ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдвэрлэлээ.  Уулзалтын дараа БНСУ-ын төлөөлөгчдийг Сүхбаатар хотын үзэсгэлэнт газрууд болох “Сайханы хөтөл”, “Гэрэлт цогцолбор”, “Хулан хатан”-ы хөшөөг үзүүлж сонирхууллаа.