БНТУ-ын төлөөлөгчид манай аймагт айлчиллаа

Өнөөдөр Турк улсын Элчин сайдын яамны төлөөлөгчид манай аймагт ажлын айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол-Туркийн бизнесийн холбооны ерөнхийлөгч Б.Алтай, Туркийн арьс ширний үйлдвэрийн ерөнхийлөгч Осман Мурат Ватур, Бормадерсан компанийн захирал Нуруллах Мамак нар хүрэлцэн ирлээ. Туркийн төлөөлөгчдийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Засаг даргын орлогч Н.Батдорж, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ТЗУХ-ийн дарга С.Отгонжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Батсайхан, аймгийн ХХААГ-ын дарга Х.Даваахүү нар хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчдийн зүгээс Сэлэнгэ аймгийн Газар тариалан, МАА-н чиглэлд хөрөнгө оруулалт өгөх, хамтран ажиллах боломж нөхцөл юу байгааг судалж, танилцах зорилготой байгаагаа илэрхийлж байлаа. Аймгийн Засаг даргын зүгээс ХАА-н салбарт ялангуяа мал аж ахуйн салбарт хамтран ажиллахад татгалзах зүйл байхгүй. Гэхдээ үр өгөөжөө өгсөн, иргэдийн ажлын байрыг хадгалсан жижиг үйлдвэр ажиллуулах сонирхолтой байгаагаа хэлсэн. Ямартаа ч Туркийн төлөөлөгчид Сүхбаатар сумын мал нядалгааны цехээр орж үзэх сонирхолтой байгаагаа хэллээ. Сэлэнгэ аймагт өдөрт хэдэн мал нядалдаг, эр, эм, том жижиг гэх мэт нарийн тооцоо, хүнсний ногоог хэдэн төрлөөр тарьдаг зэрэг тоон судалгааг гаргаж өгөхийг тэд хүсч байлаа. Үүнийг судалж үзэсний дараа аль чиглэлд хөрөнгө оруулалт хийх нь тодорхой болох юм байна. Манай аймгийн хувьд Турк улсын элчин сайдын яам, бизнесийн байгууллагатай хамтраад энэ жилээс оюутан сургаж эхлээд байгаа юм. Сурлагаараа тэргүүний, амьдралын боломж муутай нэг хүүхэд энэ жил Турк улсын 100 хувийн тэтгэлэгээр суралцахаар Стамбул хотод очоод суралцаж байгаа юм. Ирэх жил өшөө 3 хүүхэд, мөн нэг хүн магистрт суралцах боломж манай аймагт нээлттэй байгаа талаар энэ үеэр дурдагдсан.