ОХУ-ын Буриад улсын Зэдийн аймаг, Сэлэнгэ аймгийн хооронд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ

Өнөөдөр ОХУ-ын Буриад улсын Зэдийн аймгийн ЗДТГ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд болсон энэхүү үйл ажиллааанд ОХУ-ын Зэдийн аймгийн дарга В.Р.Цыреннов, 16 сумдын удирдлагуудтайгаа, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, засаг даргын орлогч Н.Батдорж, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон аймгийн хэлтэс, агентлагийн дарга нар, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо. Хөрш хоёр аймгийн ЗДТГ-ын дарга Е.В.Кулюшина, Ө.Сувдаа нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсны дараа Сэлэнгэ аймгийн удирдлагууд дурсгалын зураг татуулсан юм. Олон жилийн нөхөрлөл, хамтын ажиллагаатай хоёр аймгийн тухайд эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй болон бусад чиглэлд хамтран ажиллаж ирсэн уламжлалтай. Энэ удаа ч энэ чиглэлүүдээрээ хамтран ажиллахаар гэрээгээ үзэглэлээ. Зэдийн аймгийн төлөөлөгчид Сэлэнгэ аймагт хоёр өдөр саатаж, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Улсын тэргүүний ЕББД 1-р сургууль, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн аж ахуйтай танилцах юм.