- Аймгийн тухай
- Удирдлага
- ТАЗС зөвлөл
- Мэдээ
- Нийгэм, э/з
- Ил тод байдал
- Шилэн данс
- Нээлттэй аймаг
Нийгэм, э/з
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийг тохижуулна
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газрын зохицуулагч Вейсэл Чифтжи нар “Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн яаралтай тусламжийн нэгжийн тохижилтын ажил”-ын төслийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тус байгууллагатай Сэлэнгэ аймаг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Үүнд Шаамар суманд Зөгийн зоорь барих, Тэжээлийн ургамал тариалах, Аймгийн Нэгдсэн эмнэлэгт Хүүхдийн яаралтай тусламжийн тасаг байгуулах зэрэг ажлыг нэрлэж болно. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийг өнгөрсөн онд байгуулсан. Харин энэ удаа тус тасагт шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн яаралтай тусламжийн үйлчилгээг чанартай түргэн шуурхай хүргэх, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой юм.