САНТ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ИЖ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТО МАШИНТАЙ БОЛЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Сант сумын түүхт 90-н жилийн ой 2018 онд болно. Түүхт ойгоо угтан сум орон нутаг, нутгийн зөвлөл, Сант сумтай ажил амьдралын холбоотой олон хүмүүс сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа юм. Үүний нэг болох нэгэн сайхан арга хэмжээ тус суманд болжээ. Өндөр настан н.Шагдаа гуайн гэр бүл, үр хүүхдүүд, зээ хүү Б.Ганхуяг болон н.Цэвээндаваа захиралтай "GO HELP" төрийн бус байгууллагын хамт олон, Б.Буянзаяа даргатай Сант сумын нутгийн зөвлөлөөс сумын Эрүүл мэндийн төвд иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн авто машиныг гардуулан өгч эрүүл мэндийн салбарт том хөрөнгө оруулалт хийсэн байна. Буяны цагаан үйлс улам бүр түгэн дэлгэрэх болтугай.