“ЭХ, ХҮҮХЭД, НӨХӨН ҮРЖИХҮЙН” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД НӨЛӨӨЛӨХ ТҮВШИНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ

 “Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн оролцоо” сэдвээр удирдлагын түвшинд нөлөөлөх уулзалт явуулж санал бодлоо солилцлоо. Эх, хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр Монгол улсын Засгийн газрын тогтоол 2017 онд батлагдан гарсан юм. Хөтөлбөрт “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд”-ийн чиглэлээр орон нутагт иргэд, олон нийт, салбар дундын хамтын оролцоог сайжруулах нь чухал гэж онцлон тусгажээ. Тиймээс Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын хамт олон уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд аймгийнхаа бүх шатны удирдлагын түвшинд нөлөөлөх уулзалт явуулах нь зүйтэй гэсэн санаачлагыг гаргаж НҮБ-ын Хүн амын санд хандан санхүүгийн дэмжлэг авснаар 10-р сарын 6-нд 17 сумын Засаг дарга, 6 тосгоны Захирагч, Нэгдсэн эмнэлэг, Сум дундын эмнэлгийн дарга, өрх, сум тосгоны ЭМТ-ийн дарга, хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөллүүдийг хамруулсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн” сэдвээр уулзалт зохион байгуулж, хамтдаа ярилцан санал бодлоо солилцлоо.

Энэ удаагийн арга хэмжээ Сэлэнгэ аймагт болсон бүсийн зөвлөгөөний дараа үргэлжлэн явагдаж байгаагаараа онцлог болов. Бүсийн зөвлөгөөнд ирсэн Малайзын эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүд өөрийн орны Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний талаар илтгэл мэдээлэл сонсгож, шийдвэр гаргагчдад нөлөө үзүүлсэн юм. Мөн уулзалтын үеэр хөдөөгийн эмнэлгүүд амьдрал дээр тулгардаг зовлон бэрхшээлээ ний нуугүй ярилцлаа. Удирдлагын багийнхан Эрүүл мэндийн салбарынханд тохиолддог өдөр тутмын зовлон бэрхшээлүүдийн талаар халуун тогоон дотор нь сонсож нөлөөлөх уулзалтанд өндөр ач холбогдол өгч байв.

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын хамт олон нөлөөлөх түвшний уулзалтыг ийнхүү хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Өмнө нь “Сүрьеэгүй Сэлэнгэ хөтөлбөр”-ийн хүрээнд шийдвэр гаргагчдын түвшинд нөлөөлөх уулзалт зохион байгуулснаар өнөөдөр хөтөлбөр амжилттай хэрэгжих үндэслэл болсон юм. Тиймээс энэ удаад “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нөлөөлөх түвшиний уулзалтыг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.