МАНДАЛ СУМАНД АХМАДЫН СУВИЛАЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Сэлэнгэ аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Л.Зоригтбаатар, Сэлэнгэ Аймгийн ИТХ-д Мандал сумаас сонгогдсон 7-н төлөөлөгчид болон Мандал сумын ИТХ, Засаг даргын дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсын хамгийн олон хүн амтай манай аймгийн том сумдын нэг Мандалд 2018.01.10-ны өдөр “Ахмадын сувилал” нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ш.Оргил оролцож шинэхэн сувилалд амрахаар ирсэн ахмадууддаа сайн сайхныг хүсч, ахмад настнууддаа зориулсан ажил, үйлчилгээг цаашид ч хийж хэрэгжүүлнэ гэлээ. Шинэхэн сувиллын  үйл ажиллагааг дэмжиж  тус сум дахь МСНЭ-ийн хамт олон, ШШГЕГ-ын харьяа 0413-р ангийн хамт олон талархан дэмжиж ажиллажээ.