АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БАЯНГОЛ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ЗҮРХНИЙ ЗӨӨВРИЙН АППАРАТ ӨГЛӨӨ
Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, сумын эрүүл мэндийн мэдээллийн цахим санг бүрдүүлэх цогц үзлэг оношлогооны ажил Баянгол сумаар үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын 45 эмч эмнэлгийн ажилчид Баянгол суманд 01-р сарын12-ноос 16-ны өдрүүдэд ажиллана. Энэхүү арга хэмжээний нээлт өнөөдөр Баянгол суманд болж аймгийн Засаг дарга Ш.Оргил, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, Баянгол сумын Засаг дарга С.Ариунбат нарын албаны хүмүүс ЭМТ-ийн ажилтан албан хаагчид, ард иргэд оролцлоо. Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил сумын ЭМТ-д эхо зүрхний зөөврийн аппаратыг бэлэглэж хүн ардаа эрүүлжүүлэх их үйлсэд нь амжилт хүсч хувь нэмэр үзүүллээ. Аймгийн Засаг даргын зүгээс ард иргэдээ өвдсөн хойно нь бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог идэвхжүүлэн иргэн нэг бүрийг хамруулах эрхэм зорилгыг тавьснаар ЭМС-аас энэхүү цогц үзлэг оношлогоог сумдад зохион байгуулж байгаа. Үүнээс өмнө Хушаат, Хүдэр сумдад дээрх үзлэг оношлогоо явагдсан юм.