СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ДАХИН ЗАРЛАГДЛАА. ДООРХ ШААРДЛАГЫГ ХАНГАЖ БУЙ МЭРГЭЖЛИЙН НИЙГЭМЛЭГ, ХОЛБООД, САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС ГИШҮҮДЭЭ НЭР ДЭВШҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮМ.

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Сүүлийн зургаан сараас дээш хугацаагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх
  2. Тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх
  3. Санхүүгийн зөрчилгүй байх

НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх
  2. Нийгмийн эрүүл мэнд болон анагаах ухааны боловсролтой, эсхүл эрх зүй, эдийн засаг, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр мэргэшсэн, эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагатай
  3. Улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүй
  4. Бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулалт хийгээгүй

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

            Дээрх шаардлагыг хангасан гишүүн:

  • Өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Дипломны хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Харьяа байгууллагын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл /УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 04 дүгээр хавсралт/
  • Өр, төлбөргүй тодорхойлолт /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, татварын газраас тодорхойлолт/
  • Байгууллагын сүүлийн нэг жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайланг тус тус бүрдүүлэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны дотор Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын 116 тоот өрөө, эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэнд ирүүлнэ үү.
  • Холбоо барих 95552435