АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР “ЗӨӨВРИЙН ДИЖИТАЛ РЕНТГЕН АППАРАТ”-ТАЙ БОЛЛОО

Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэй, Глобаль сангийн санхүүжилтээр “Дэвшилтэт шинэ технологи зөөврийн дижитал рентген аппарат” хүлээн авч анхны оношлогоог Жавхлант сумын иргэдэд үзүүлснээр Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд нэгэн том ахиц гарсан үйл явдал боллоо.

Тус аппаратын нээлтийн үйл ажиллагаанд Глобаль сангийн ерөнхий зохицуулагч хатагтай А.Оюунбилэг, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од болон албаны хүмүүс оролцсон.

Сэлэнгэчүүд бид 2020-2024 онгэхэд “Сүрьеэгүй аймаг” болохын төлөө зорилго тавин ажиллаж байна. Энэхүү зорилгод хүрэхэд зөөврийн дижитал рентген аппарат онцгой чухал үүрэгтэй юм. 

Бид “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрийн хүрээнд зөөврийн дижитал рентген аппаратаа ашиглан аймгийн хэмжээнд боловсрол, соёлын байгууллага, хилийн цэрэг, хүчний байгууллага, олон нийтийн зах, худалдааны төв, 9 сумын ард иргэд, хөрш Дархан уул аймгийн ЭМГ-н хүсэлтээр Шарын гол сумын ард иргэд нийт 18 нэгжийн 10000 гаруй хүнд цээжний хөндийн эмгэг илрүүлэх оношлогоог хийж 22 сүрьеэгийн шинэ тохиолдлыг илрүүлж эмчилгээнд хамруулан амжилттай ажиллаж байна.

“Сүрьеэгүй – Эрүүл – Гоё - Сэлэнгэ”-ийн төлөө хамтдаа