ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ЦОГЦ ҮЗЛЭГ ОНОШЛОГООНД 9 СУМЫН 10800 ГАРУЙ ИРГЭНИЙГ ХАМРУУЛЛАА

Аймгийн Засаг даргын санал, санаачлагаар ард иргэддээ орон нутагт нь хүрч үйлчилж буй “Халдварт болон халдварт бус өвчний цогц үзлэг”, сумын “Эрүүл мэндийн цахим сан” үүсгэх ажил манай аймагт амжилттай үргэлжилж байна.

Аймгийн ЭМГ-аас Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/147 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр үзүүлэх журам”, аймгийн ИТХ-аас батласан “Сүрьеэгүй Сэлэнгэ хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг”-ийн цогц үзлэг оношлогоог 9 сумын 10800 гаруй иргэнийг хамруулан сум тус бүрт 3-4 өдөр ажиллан амжилттай зохион байгууллаа.

 

Эрүүл мэндийн салбарынхан маань “БИД ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛАХГҮЙГЭЭР ЭРҮҮЛ МЭНДИЙГ НЬ ХАМГААЛНА” уриатайгаар 13 төрлийн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүд, 6 төрлийн оношлогоо шинжилгээ, цээжний хөндийн эмгэг илрүүлэх зөөврийн дижитал рентген аппарат бүхий баг, хэвтрийн өвчтэй ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр асаргаа, сувилгаа хийх баг, хүүхэд өсвөр үеийн эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн зөвөлгөө өгөх багуудтайгаар сумдад ажиллаж энэхүү ажлаа эрүүл мэндийн салбарынхаа “брэнд ажил үйлчилгээ” болгож чадлаа. 

Энэхүү цогц арга хэмжээг зохион байгуулахад дэмжиж, хамтран ажилласан аймгийн Засаг дарга Ш.Оргил болон ЗДТГ-ын хамт олон, сум, тосгоны Засаг дарга, захирагч нар, сэтгэл, зүтгэл, зорилго нэгтэй Сэлэнгэчүүддээ аймгийн ЭМГ-ын хамт олноос гүн талархалаа илэрхийллээ.

 

ЭРҮҮЛ – СЭЛЭНГИЙН ТӨЛӨӨ –ХАМТДАА”