“ЭРҮҮЛ ШҮД” АЯНЫГ ЖАВХЛАНТ СУМ ТЭРГҮҮЛЛЭЭ

Аймгийн ЭМГ-аас Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Хушаат, Сант, Жавхлант сум, Түнхэл, Дулаанхаан тосгоны сургууль, цэцэрлэгийн дунд “Эрүүл хүүхэд-Сэлэнгийн ирээдүй” уриан дор “Эрүүл шүд” аяныг амжилттай өрнүүллээ.  

Тус аяны хүрээнд 3-16 насны хүүхдүүдийн судалгааг гарган, шүдний өвчлөлийг илрүүлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан сургалт, эрүүл зөв дадалд сургах ажлыг эрүүл мэндийн байгууллагууд, сум, тосгоны Засаг дарга, Захирагч, нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл болон салбар дундын хамтын ажиллагааг түшиглэн зохион байгуулав.

Аяны хүрээнд үзлэгт хамрагдсан нийт хүүхдийн  77% нь буюу 1853 хүүхэд эмчилгээнд хамрагдах шаардлагатай байв. Шүдний өвчлөлтэй 1853 хүүхдийн өвчтэй 7090 шүдийг эмчилгээнд хамруулсанаас аяны явцад 4878 буюу 68,8%-ийг эмчлэн эрүүлжүүллээ.

“Эрүүл шүд” аянд Жавхлант сум хүүхдүүдээ амжилттай хамрагдаж, 85 хувийн үр дүнгээр тэргүүллээ.

Энэхүү аян маань цаашид үргэлжлэх бөгөөд шүдний өвчлөлийг бодитойгоор бууруулахад үр дүнгээ үзүүлэх юм.