ШААМАР СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙГ БИОХИМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АППАРАТТАЙ БОЛГОЛОО

Аймгийн удирдлагын багаас хүн амын эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд илүү ойртуулах үүднээс сумдын Эрүүл мэндийн төвүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдөр Б.Алтан-Өлзий даргатай Монгол Улсын Төрийн шагналт, хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Н.Даваацэрэнгийн нэрэмжит Шаамар сумын Эрүүл мэндийн төвд биохимийн шинжилгээний аппарат өгснийг аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Энхбат Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатарт гардуулж өглөө. Энэхүү аппарат сумын хүн эмнэлэгт очсоноор ард иргэдийн цаг зав хэмнэгдэж, элдэв төрлийн өвчин эмгэгийг эрт илрүүлэх боломж нөхцөл бүрдэж байгаа юм.