АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХҮҮХДИЙН ТАСАГТ НЭН ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчин амбулаторын үзлэгт эзлэх хувь буурсан боловч 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл илүү явагдаж, хүндэрч амьсгалын дутагдалд орж байгаа талаар мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт нийт 80 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тус тасгийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай аймгийн Засаг Ш.Оргил газар дээр нь танилцан, сэхээ, яаралтай тусламжийн хэсэгт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж болох
- Дуслын автомат шахуурга 2 ширхэг,
- Хүчилтөрөгч өтгөрүүлэгч 3 ширхэг
- УВЧ аппарат 1 ширхэг,
- Пульсоксиметр 5 ширхэг
- Отсос 2 ширхэгийг тус тус аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ.