ТҮНХЭЛ ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙГ АВТОМАШИНТАЙ БОЛГОЛОО

Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын улсын хэмжээнд брэнд болсон нэг ажил бол халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг оношилгоо. Энэхүү үзлэг оношилгоог аймгийнхаа 17 сум, 6 тосгонд 2-3 удаагийн давтамжтайгаар зохион байгуулж хүн арддаа эрүүл мэндийн иж бүрэн үйлчилгээг орон нутагт нь хүргэж байгаа юм.

Аймгийн Засаг даргын ивээл дор Мандал сумын Түнхэл тосгонд зохион байгуулагдсан халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн оношилгооны үеэр Түнхэл Эрүүл мэндийн төвд авто машин шийдвэрлэж өгөхөө амалсан амлалтдаа аймгийн Засаг дарга Ш.Оргил хүрлээ.

2020.10.27-ны өдөр хүн ардынхаа эмнэлгийн тусламж үйлчилгээг чанаржуулж, хүртээмжийг нь нэмэгдүүлэх үүднээс иж бүрэн тоноглогдсон фургон маркийн авто машиныг ТҮНХЭЛ ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД Сэлэнгэ аймгийн Засаг дарга Шархүүгийн ОРГИЛ өөрийн биеэр хүлээлгэн өглөө.