МАНАЙ АЙМАГ БӨӨР, ШЭЭСНИЙ ДООД ЗАМЫН ДУРАНГИЙН МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ НЭВТЭРЧ БУЙ АЙМАГ БОЛЛОО
ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 15 аймагт Урологийн доод замын дурангийн мэс заслын багаж тоног төхөөрөмж нийлүүлж байгаа.
Энэ хүрээнд УНТЭ Урологын мэс заслын тэргүүлэх зэргийн эмч Г.Ганболдоор ахлуулсан эмч, сувилагч нарын баг ажиллаж Сэлэнгэ аймагт анхны ТУРП мэс заслаа хийлээ.
Ийнхүү манай аймаг бөөр, шээсний доод замын дурангийн мэс засал эмчилгээ нэвтэрч буй аймаг боллоо.
-Сэлэнгэ аймгийн урологийн эмч Г.Ганболд
-Мэс заслын сувилагч Б.Хишигжаргал
-Мэдээгүйжүүлгийн эмч О.Ганзориг
-Мэдээгүйжүүлгийн сувилагч Б.Бямбасүрэн
-Туслах сувилагч Р.Сэлэнгээ нарт баяр хүргэж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.