Аймгийн Засаг дарга Улсын тэргүүний IY сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

 

Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Сүхбаатар сумын Улсын тэргүүний IY сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Гүнзгийрүүлсэн сургалттай гэдгээр нь иргэд энэ сургуулийг илүү сайн мэднэ. Сургуулийн зүгээс сургалтын орчин, багш боловсон хүчнээ мэргэшүүлж чадвахжуулах, хүүхдүүдээ хөгжүүлэх тал дэр багагүй шинэлэг ажлуудыг хийж байгаа бөгөөд энэ бүгдэд тус сургууль дээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ сайн өгч байгааг сургуулийн захирал онцолсон.
 
Сургуулийн хамт олон энэ жилийн төлөвлөгөөгөө 15 зорилтын дор боловсруулсан байна. Үүнд шинэлэг ажлууд олон оржээ. Сар бүрийн сүүлийн 7 хоногийн 3 дахь өдрийг эцэг эхийн өдөр болгосон. Морин хуур, шатрын дугуйлан тогтмол хичээллэж байгаа. Түгээн дэлгэрүүлэх ажлыг аймгийн бүс бүрт зохион байгуулдаг. 6,8-р ангиуддаа энэ жилээс эхлэн англи хэлний хичээлийн шинэчилсэн сургалтыг туршиж байгаа. Бага ангидаа уншлагын цаг гаргасан. Гүйгчдийн клуб ажиллуулж эхлэхээр болсон. Энэ жилийг харилцааны соёлын жил болгосон гээд олон шинэлэг ажлыг хийж хэрэгжүүлж эхэлсэн, эхлэхэд бэлэн болгосон байна. Сургуулийн суралцагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. 2009 онд 751 хүүхэд, 26 бүлэгтэй байсан бол 2013 онд 901 хүүхэд, 30 бүлэгтэй болж өргөжжээ. Хүүхдүүдийн ихэнхийг 4-р багийнхан эзэлдэг. Тус сургуулийн хувьд цаашид анхаарах хэд хэдэн асуудал байгааг сургуулийн захирал Б.Энхөр аймгийн даргад онцлон танилцууллаа.
-Сургуулийн барилгын өргөтгөл
-Цахим сургууль болох
-Хөлбөмбөгийн ногоон талбайтай болох
-Эко сургууль, ногоон бүс байгуулах гэх мэт
 
Аймгийн Засаг дарга Улсын тэргүүний IY сургуулиас бусад сургуулиуд үлгэрлэн авч болох олон шинэлэг ажил арга хэмжээг зохион байгуулж байгааг саашаасан юм. Эдгээрээс сэтгэл ханамжийн судалгаа гэж маш зөв юмыг барьж авсан байгааг онцоллоо. Ийнхүү сургуулийн анги танхимуудаар орж танилцан, багш, сурагчдын хамтарсан багахан хэмжээний тоглолтыг үзэж сонирхлоо.