“Монголын эх түүх” цуврал боть нийтийн хүртээл боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Монголын түүх” хөтөлбөрийн хүрээнд түүхч З.Лонжид, О.Батсайхан нарын бичсэн “Монголын эх түүх” цуврал номыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр 2014 онд хэвлүүлсэн байна.
 
 
Энэхүү цувралд А.Амарын “Монголын товч түүх”, Б.Ишдоржийн “Монгол Улсын хураангуй түүх”, Б.Буянчуулганы “Манж, Монголын товч түүх”, Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх” багтсан бөгөөд эдгээрийг анх бичсэн гар бичмэл, кирил үсэгт буулгасан эхийн хамт хэвлүүлжээ. Энэхүү эх түүхийн цуврал 6 ботийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас аймгийн ЗДТГ, Номын сан, Боловсрол соёлын газарт хүлээлгэн өглөө. Ард иргэд аймгийн ЗДТГ-ын “Иргэний танхим”-аар дамжуулан дээрх ботийг унших боломжтой.