Аймгийн төвд тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна

Аймгийн төвд тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна

Аймгийн төв Сүхбаатар хотын түүхт 80-н жилийн ой 7-р сард болно. Тус ойг угтаад ард иргэдийнхээ амар тайван амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, хүүхэд багачууд, гадны зочид гийчдээ тав тухтай байлгах тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөсний заримаас нь дуулгая. Эдгээр ажлыг төв цэнгэлдэх хүрээлэнг битүү дээвэртэй болгож, ургадаг зүлэг суулгаснаар эхлүүлсэн. Үргэлжлээд Цагаан эргийн 2-р багийн 27-р байранд хэрэглээний халуун усны шугам татах, орцны хаалга солих, Ган замын 7-р багийн төмөр замын 3-н 60-н айлын дунд Хүүхдийн тоглоомын талбай байгуулах, Орхоны 6-р багийн 11,12,13-р байрны урд Хүүхдийн тоглоомын талбай байгуулах, Бор гүвээний 5-р багт шинээр хүүхдийн тоглоомын талбай байгуулах, Партизаны талбайн урд талын усан оргилууртай саад, Цагаан эрэг, Гэрэлт хөшөө цогцолборуудыг засварлаж өнгө үзэмжийг нь сайжруулах ажлууд энэ цаг мөчид хийгдэж эхэллээ.