ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗҮЛЭГ УРГАЖ ГҮЙЦЭЭД НОГООРЧИХОЖ

Монгол түмний уламжлалт баяр наадам болох хугацаа хаяанд иржээ. Сэлэнгэчүүдийн хувьд энэ жил аймгийнхаа баяр наадам болон Сүхбаатар хотын 80 жилийн баяр наадам гэсэн хоёр том баярыг Төв цэнгэлдэхдээ тэмдэглэн өнгөрүүлнэ. Тиймээс ч аймгийн Засаг даргын зүгээс цэнгэлдэх хүрээлэнг орчин үеийн стандартад нийцсэн зүлэгтэй болгож, битүү дээвэрлэх ажлыг хийж байгаа. Өнөөдрийн байдлаар дээврийн ажил бүрэн хийгдэж дуусчээ. Талбайн зүлэгжүүлэлт ургаж гүйцэн нүд баясгам ногоон өнгөтэй болсон байна. Үргэлжлэн цэнгэлдэх хүрээлэнд өнгө нэмэх тохижилтын ажлууд хийгдэх юм. Ийнхүү Сэлэнгэчүүд бид энэ жилийн баяр наадмаа тольдон гоёсон Төв цэнгэлдэхээ тэмдэглэх өдөр өдөр өдрөөр ойртсоор байна.