09-Р САРЫН 15-НД ХАЛААЛТ ӨГНӨ

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ Энерго”, “Урсгал ус“ зэрэг айл өрх, албан байгууллагуудыг халаалт дулаанаар хангадаг байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Дээрх байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангаснаа аймгийн Засаг даргад илэрхийлж, цаашид шаардлагатай байгаа зарим асуудлаа танилцуулав. “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ 09-р сарын 15-нд халаалтаа өгөхөөр бэлтгэлээ хангажээ. “Урсгал ус” компани ч өвөлжилтийн бэлтгэлээ 66,6 хувьтай хангасан байна. Мөн Сүхбаатар сумын хэмжээнд хүн амын төвлөрөл ихтэй 4 худгийг ухаалаг болгожээ. Ийнхүү Сүхбаатар суманд 5 ухаалаг худаг ажиллаж байна.