БАРИЛГА, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН ЗӨВЛӨЛДӨЖ, ОЛОЛТ АМЖИЛТ АЛДАА ОНООГОО ЯРИЛЦЛАА

Сэлэнгэ аймгийн барилга, эрчим хүчний салбарынхан дэлхийн улс орнуудын амжилтуудыг өөрийн улс оронд хэрхэн нутагшуулах тухай болон ололт амжилт алдаа оноогоо шүүн ярилцан зөвлөлдөж, номын дуу сонсон мэдлэг мэдээлэл олцгоолоо.

Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан энэхүү арга хэмжээний үндсэн зорилго төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажилд төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, байгаль орчинд ээлтэй, эко барилга байгууламж барих, эрчим хүчний хэмнэлт бий болгох замаар үр ашгийг дээшлүүлж, Эрчим хүчний хэмнэлтийн тухай, Барилгын тухай хууль, дүрэм журмыг орон нутагт хэрэгжүүлж, олон нийтэд сурталчлахад чиглэгдлээ.