МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХӨТӨЛИЙН “ЦЕМЕНТ ШОХОЙ” ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сайхан сумын Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. 37 жилийн түүхтэй тус үйлдвэр нийт 6.7 сая тонн цемент, 1.5 сая тонн шохой үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг үндэсний томоохон үйлдвэрүүдийн нэг . Үйлдвэрийн зүгээс зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд тулгуурлан шохойн утааг багасгах, цемент шохойгоор хийж болох бүхий л түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх зорилттой ажиллаж байгаагаа танилцууллаа.


Ерөнхий сайдын зүгээс улсын хэмжээнд дотоод хэрэгцээгээ бүрэн хангаад илүү гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа цементийн 4 үйлдвэр ажиллаж байна. Дотооддоо бие биеийнхээ үнийг унагаад байж байна. Одоо энэ үйлдвэрүүдийг төрөөс зах зээлийнх нь эрэлт нийлүүлэлтэд тодорхой бодлоготойгоор дэмжиж ажиллана гэсэн байр сууриа илэрхийллээ. Мөн цаашид дотоод зах зээл төдийгүй гадаад зах зээлд борлуулалт хийх боломж ч та бүхэнд бүрэн байна гэлээ.