“Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын захирал Б.Алтансүх: ДУЛААН ХУВИАРЛАХ ШИНЭ ТӨВИЙГ АЖИЛЧДЫНХАА ХҮЧЭЭР БАЙГУУЛЖ БАЙГАА

“Манай байгууллага 2022-2023 оны өвлийн халаалтын бэлтгэл ажлын засварын ажил 70 хувьтай явж байна.  Гадна шугам сүлжээний ажлууд, тохируулга, зүгшрүүлгийн ажлууд, зуухны доторх засварын ажлууд маань массаараа бүгд 70 хувьтай явж байна. 9-р сарын 15 гэхэд манайх 1, 5-р зуухаар нээнэ. Араас нь 2-р зуухаа оруулна. Энэ жилийн тухайд 1, 2-р зуухын урсгал засвар нэлээд хийгдсэн. Утаа сорогч, ажлын ул ширэм шидэгч гээд зуухны томоохон дитал хэсгүүдийг сольж байгаа. Тендер захиалга гэж явсаар жаахан хожуу 8-р сарын 20 дээр бараа сэлбэг маань ирсэн. Гэхдээ бид хугацаандаа ажлаа амжуулна. Засвар үйлчилгээгээ цаг хугацаанд нь хийж зуухаа бэлэн болгоно. Шугам сүлжээнд мөн нэлээд засварын ажлууд хийсэн. Хэд хэдэн газарт шугам сольсон. Бүх хэрэглэгчдээс материаллаг тооцоо хийсэн. Үүнийхээ дагуу бүх хэрэглэгчдэд шайбны тохируулга хийж байна. Төгсгөлийн цэгүүдэд. Өнгөрсөн жил Салхитын ам, 2-р сургууль, Цэнхэр, Шар байрууд, Шүдэнзний ар гээд халахгүй байсан газруудад засвар хийгдсэн. Аймгийн зүгээс шинэ дулаан хуваарилах ажилд хөрөнгө гаргаж өгсөн. Шар байрын ард байрладаг гандангийн тэнд манайх шинээр хуваарилах төв байгуулж байна. Тэнд шинээр сүүлийн орчин цагийн халаалтын цогц төв ялтсан бойлерыг шинээр угсарч байна. Энэ обьектийг манай байгууллага өөрсдөө 100 хувь угсарч янзалж байгаа. Ирэх жилийн халаалтын горим ажиллагааг өөрчилж, төгсгөлийн цэгийг халаах, хэрэглэгчдийг дулааны шугамаар найдвартай таслахгүй хангах ажлыг аймгаас дэмжиж хөрөнгө мөнгийг нь гаргаж өгөөд, бид гүйцэтгэж байгаа. Ерөнхийдөө энэ жилийн ажил төлөвлөсөн ёсоороо явж байна” хэмээн ярилаа.