Түшиг-Зүүнбүрэн чиглэлийн 145 км хатуу хучилттай замын ажил эхэллээ

Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур, Шаамар, Зүүнбүрэн чиглэлийн 145 км хатуу хучилттай автозамын төслийн зам барилгын ажлын нээлт энэ сарын 14-нд боллоо.

Тус нээлтэнд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Зүүнбүрэн сумын Засаг дарга Б.Батчулуун, Шаамар сумын Засаг дарга Б.Баярбаатар нар оролцлоо.

Энэхүү зам нь Монгол Улсын Засгийн газар, АҮЯамны хөрөнгө оруулалтаар хийгдэх юм. Тус хатуу хучилттай автозамын зургийн ажлыг “Мон Аз” ХХК, зам барих ажлыг “Монгол ЛЗ зам гүүр” ХХК хийж гүйцэтгэх юм байна. нээлтийн үйл ажиллагааны үеэр АҮЯ-ны сайд Д.Эрдэнэбат.”Бид өнөөдөр энэхүү замыг эхлүүллээ. Цаашид дуусгах болно. Нутгийн зон олон та бүрэн санаа зоволтгүй” хэмээн хэллээ.