Улс орон даяар "Цэвэр сайхан орчин" сарын аян зохион байгуулна.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран 21 аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газруудад Цахим хурал хийлээ. 
2017 оны 05 сарын 12-ны өдөр "Хог хаягдлын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулга УИХ-аар батлагдсан бөгөөд хэрэгжилтийг хангуулах үүднээс Улс орон даяар "Цэвэр сайхан орчин" 1 сарын аяныг зохион байгуулахаар боллоо. Энэхүү арга хэмжээний хүрээнд болзолт уралдаан зарлан шалгарсан аймгуудад 2017 оны 07 сарын 07-ны өдөр шагналыг гардуулна. 
Мөн Хог хаягдлын тухай хуулийг сурталчлах, болзолт нийтлэлийн уралдааныг хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд зохион байгуулах юм. Аймгуудад албан байгууллага, иргэдийг оролцуулах, сурталчилгааны ажлыг маш сайн зохион байгуулах талаар үүрэг чиглэл өглөө.