ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ ҮҮ !!!

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 9 сумдын нутаг дэвсгэрт 21 удаагийн ой хээрийн түймэр гарч /урьдчилсан байдлаар/ ой 7492 га, хээр 3694 га, нийт 11189 га талбай түймэрт өртөн шатаж байгаль экологид 1.5 тэрбум төгрөгийн хохирол учирлаа. Түймэр унтраахад 14,312,058 төгрөгийн зардал гарч, унтраах ажиллагаанд онцгой байдлын газраас давхардсан тоогоор 479 албан хаагч 42 техник хэрэгсэл, орон нутгаас 503 иргэн 55 техник хэрэгсэл, ердийн хөсөг 7, хилийн цэрэг, цагдаагаас 58 албан хаагч, дайчлагдан ажилласан байна.

Ойрын өдрүүдэд ихэнхи сумдын нутгаар өдөртөө 30 хэм давж халж, ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа энэ үед дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна.

  • Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
  • Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох
  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  • Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
  • Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах,шороон зурвас гаргах
  • Түймрийн аюултай үед айл орх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  • Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх

АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР