ГОЛ МӨРӨН НУУРЫН УСАНД ОРОХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Намрын нартай өдрүүд үргэлжилсэн энэ цаг мөчид иргэд загас барих, амрах зэргээр гол усны дэргэд очих, усанд орох явдал байсаар байна. Ийнхүү амарч, аялж явахдаа санамсар болгоомжгүй байдлаасаа болж усанд эрсдэх явдал гарсаар байгаа тул сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг хүргэж байна.           

2017.09.16-ны өдрийн 16:16 цагт Зүүнбүрэн сумын Орхон  голын “Бүдүүний гүүр” гэдэг газар Улаанбаатар хотын харьяат иргэн М /32настай, эрэгтэй/  усанд осолдсон тухай дуудлага иржээ. 2017.09.16-ны 17:15 цагт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 9 алба хаагч 2 автомашинтай, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч 1 автомашинтай, Цагдаагийн байгууллагын 2 алба хаагч, Аврах тусгай ангийн 8 алба хаагч 1 автомашинтай, ар гэрийн 15 хүн 5 автомашинтай, нийт 40 хүн 9 техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулж 2017.09.23-ны өдрийн 10:10 цагт буцалтгүй нэрвэгдэгчийг олж  ар гэр болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Иймээс нийт ард иргэддээ хандан гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа гол мөрөн нуурын усанд орохгүй байхыг аймгийн ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС анхааруулж байна.