ӨНӨӨДӨР ГАМШГИИН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Аймгийн ОБГ-аас “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг 2017 онд “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитойгоор бууруулах” уриатайгаар тэмдэглэхтэй холбогдуулан 10 дугаар сарын 09-нөөс 12-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумын иргэдийн дунд “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг танхимын сургалт, иргэдийн гэр орон сууцны галын аюулгүй байдлыг үзэж заавар зөвлөгөө өгөх, аж ахуйн нэгж байгууллагын галын аюулгүй байдалд үзлэг шалгалт явуулах зэрэг хэлбэрүүдээр зохион явууллаа. Мөн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 3, 4 сургуулийн ахлах ангийн сурагчид, багш, ажилчдад “Аюулгүй амьдрах арга ухаан” сэдэвт танхимын сургалт, “Олон улсын худалдааны төв”-н түрээслэгч нарт “Галын аюулгүй байдал”, Сүхбаатар депогийн 38 ажилтан албан хаагчдад “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Аюулгүй амьдрах арга ухаан” сэдэвт сургалтуудыг зохион байгуулан байгуулсан юм.

10 дугаар сарын 13-ны өдөр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийн хүрээнд “Олон улсын худалдааны төв” дээр гал унтраах тактикийн болон өндрөөс аврах ажиллагааны үзүүлэх сургуулийг амжилтай зохион байгуулж, Онцгой байдлын газрын машин техник, багаж зэвсэглэмжийг ард иргэдэд танилцуулж, өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүн бүрт мэдээлэл хүргэн, сэрэмжлүүлэг тараах материалыг тараав. Онцгой байдлын газрын харьяа хэлтэс, анги салбарууд тус бүр өөрсдийн сумандаа өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж, Онцгой байдлын албаа сурталчиллаа.