НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

Сүхбаатар суманд үүссэн гамшгийн нөхцөл байдалтай аймгийн Онцгой комиссын гишүүд газар дээр нь очиж танилцан, бодит байдлыг нүдээр үзэн холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

Онцгой комиссын гишүүд гурван өдрийн турш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Сүхбаатар сумын багууд дээрх үерийн далангийн нөхөн сэргээлтийн ажил ид хийгдэж байна. Энэхүү ажилд аймгийн цэрэг цагдаа, төр төсөв, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд идэвхи зүтгэлтэй ажиллаж байна.