МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД 24 ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар суманд тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийн гарз хохиролыг хурдан хугацаанд арилгаж, ард иргэдийг амар тайван байлгах үүднээс мэргэжлийн байгууллагуудад үүрэг даалгавар өгч ОБГ, “Сэлэнгэ АЗЗА” ОНӨААТҮГ, “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ, “Урсгал ус” ОНӨААТҮГ, Сүхбаатар сумын ЗДТГазрууд 24 цагаар сэргээн засах ажлыг хийж гүйцэтгэж байна.

Мөн аймгийн Засаг даргаас Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг томоохон уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр техникийн туслалцааг авч ажиллаж байна.

Албан байгууллагуудын ажилчид амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлэн хуваарьт газруудад туслалцаа үзүүлж байна. Ийнхүү хамтын хүчин чармайлтын үр дүнд Сүхбаатар сумын үерийн далан, айл өрхүүд рүү явдаг зам талбайг сэргээн засварлах ажил эрчимтэй үргэлжилж байна.