АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААРААР БАЯРЫН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ХЯЗГААРЛАЛТ ХИЙХЭЭР БОЛЛОО

Аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар Улсын Онцгой Комиссын 05 дугаар хуралдааны тэмдэглэл, Зам тээвэр, хөгжлийн сайдын 2020 оны А/48 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулах мөн аймгийн Онцгой комиссын даргын удирдамжаар сум орон нутгийн хэмжээнд /COVID-19/-с урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар заавар зөвлөмж өгч ажилласан ажлын хэсгийн мэдээллийг сонсож холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Аймгийн Засаг даргын захирамж гарч аймгийн хэмжээнд баярын амралтын өдрүүдээр замын хөдөлгөөнд хязгаарлалт хийж хяналтын цэгт үүрэг гүйцэтгэх, эргүүл шалгалтын ажил зохион байгуулах Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын албаны хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар боллоо.