КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР АЖИЛЛАЖ БАЙГАА НИЙТ БАЙГУУЛЛАГУУДДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил 03 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
Юуны өмнө манай аймагт тусгаарлагдан хяналтад байгаа 81 иргэний эрүүл мэндийн байдал хэвийн байгааг дуулгая.
Аймгийн хэмжээнд 10 суманд байнгын хяналтын 22 цэг ажиллаж байна. Хяналтын цэгт Онцгой байдлын газраас 11, Цагдаагийн газраас 37, Эрүүл мэндийн байгууллагаас 6, МХГ-аас 2, сумдын ЗДТГ-аас 3, нийт 59 албан хаагч, 19 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Мандал, Сайхан, Баянгол, Дулаанхааны хяналтын цэгээр 3 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цагийн байдлаар давхардсан тоогоор орох гарах хөдөлгөөнд нийт 962 зорчигч, 343 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрлөө. Зорчигчдод сурталчилгааны материал тарааж, холбогдох заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна.
Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн ПУНКТ 24 цагаар ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж байгаа энэхүү ПУНКТ-ийг Алтанбулаг сумын ЗДТГ хяналтад авч, Мал эмнэлгийн газрын харъяа Алтанбулаг сумын “Бөхлөө хангай”, “Бумбат-Эрдэнэ” мал эмнэлэг үйлчилгээний нэгжүүд ажиллуулж байна. 3 дугаар сарын 04-ний өдөр тус цэгээр ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн 8 автомашинд ариутгал хийж, 24 зорчигчдод зөвлөмж өгөөд байна.
Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа Хилийн болон аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага, Зооноз өвчин судлалын төв, Хилийн цэрэг, аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Цагдаа, Тагнуул, Онцгой байдал, Гааль, Сүхбаатар, Алтанбулаг сумын ЗДТГ, Мал эмнэлгийн газар, “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ, “Урсгал ус” болон цаг наргүй зүтгэж байгаа төрийн албан хаагчиддаа талархаж байгаагаа илэрхийлье.
Бидний ажилд хандив тусламж, сэтгэлийн дэм үзүүлж хамтран ажиллаж буй аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын алба, аймгийн ЗДТГ, ОБГ, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Гаалийн газар, Нэгдсэн эмнэлэг, Хилийн цэргийн анги, Биеийн тамир спортын газар, БСУГ, Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар сургууль, Спортын бүрэн дунд сургууль, АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулга, Сэлэнгэ Улаан загалмайн хороо, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын “Сэлэнгэ Нэгдсэн хөтөлбөр”, Сүхбаатар сумын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, “Үзэсгэлэнт сэтгэл” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагууд, сайхан сэтгэлт иргэддээ Сэлэнгэ нутгийнхаа нийт иргэдийн өмнөөс, Аймгийн Онцгой комиссын гишүүдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.
Сэлэнгэ аймгийн Онцгой комисс салбар хоорондын оролцоог бүрэн хангаж, зохион байгуулалтын өндөр түвшинд ажиллаж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС